С.Жавхлан, Т.Баясгалан нар Ховдод очжээ


"Илгээлтийн эзэн" аянаа үргэлжлүүлэхээр МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан нар орон нутгийг зорьсон билээ.Увс аймгийн онцгой байдлын хэлтсийнхэн хандивын өвсийг худалдсан тухай мэдээлэл сошиал ертөнцөөр тархаж , илгээлтийн эздийн сайхан сэтгэлийг гонсойлгосон бол Ховд нутгийн удирдлагууд гавьяат бэрээ урмын үг, цэнхэр хадаг, цагаан сүүтэй угтан авчээ.
Тэд хоёр өдрийн тоглолт зохион байгуулж, Ховд нутгийн ард түмэнтэйгээ хамтдаа дуулж сэтгэлийн дэм өгөхийн зэрэгцээ тоглолтын орлого, хандивын өвс, тэжээлээ хүлээлгэн өгөх юм байна.
Харин маргааш гавьяатууд Улаангом хотод тоглолтоо хийх бөгөөд худалдсан өвсний тухай хэрхэн тайлбарлах нь сонихон санагдана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ