Н.Алтанхуяг аргыг нь олдог , гэвч…

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг УИХ-ын хаврын ээлжит чуулгантай зэрэгцээд томоохон тэсрэлтийг өөрөөр хэлбэл улс төрийн дайныг эхлүүлчихлээ. Ардчилсан намынханы, тэр ч бүү хэл Ардын намынханы ч аргыг олж тархийг барьж байсан удаатай тэрбээр энэ удаа ихэд тэвчээр алдсан бололтой .Үүний учир нь түүний сэтгүүлчдэд хийсэн нээлттэй мэдээллээс харж болно. Тодруулбал, тэрбээр хэлсэн үгэндээ “Удахгүй болох сонгуулиар хэрэг зохиож хүний хувь тавилангаар тоглодог хуйвалдагчид маань хэрээс хэтэрч, зохиомол магадгүй тоглоомын УИХ-ыг бий болгох хуйвалдааны нөхцөл өнөөдөрбүрдчихээд байна. Өнөөгийн эдийн засгийн хямралт байдлын уг сурвалж нь шударга ёсны хямрал юм. Өнөөдөр Монголын төрд шударга ёсны хямрал нүүрлэсэн. Монголын төр хүчгүйдэж, Монголын төр сульдаж байгаа мэтээр харагдуулснаар цаад талд нь хуйвалдааны төр улам бүр хүчирхэгжээд байгаа.

Энэ бүхнийг удирдан зохион байгуулж байгаа хүмүүсийн нэгийг өнөөдөр би нэр цохон хэлэхээс өөр аргагүй боллоо гэсээр айж сандрах зэрэгцэж байгаагаа ний нуугүй хэлээд , Ц.Элбэгдорж хэмээн нэрлэв.Араас нь Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Миний тухай ярихаас хэн ч айх учиргүй.Хуулийн засаглалын төлөө хамтарч ажиллая” гэсэн юм. ИйнхүүН.Алтанхуягийн удаан бодож , тэвчээр алдан хэвлэлийнхэнийг цуглуулан байж зарласан мэдэгдэлд Ерөнхийлөгч хариуд нь тэр дор нь товчхон жиргэж орхив

Түүний алдаа юу байв

Н.Алтанхуягын алдааг товчоор хэлбэл, эргэн тойрны хүмүүстэй эдийн засгийн эрх мэдэлийг их л найрсаг давуу байдалтай өгсөн байдаг. Засгийн газраас “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад “Багануур” төрийн өмчит компанид их хэмжээний хохирол учруулсан гэж Л.Гансүх нарыг АТГ-аас буруутган шалгасан.“Нүүрс” хөтөлбөрөөс 3.2 тэрбум төгрөг завшсан гэх хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн оны есдүгээр сард болж, саяхан дээд шүүхээс ялыг нь нэг жилээр хасч,үлдсэн ялыг нь хэвээр үлдээх болсон.Түүний дараагийн нэг алдаа нь хүргэн хүү Г.Дэнзэндээ улс төрийн эрх мэдэл өгч улмаар ЗГХЭГ-ын дэд дарга болон, давхар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга болгосон нь Н.Алтанхуягийн карьерт нөлөөлж, амжилтаас чангаах томоохон шалтгаан болсон. Дараагийнх нь АТГ-аас түүний хуурай дүү Р.Эрдэнэбүрэнг Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хууль бус шийдвэр гарган, давтан үйлдлээр бусдаас хээл хахууль авсан байж болзошгүй үндэслэлээр эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-д зааснаар шалгаж байгаа. Түүнчлэн Н.Алтанхуягийн өргөн мэдүүлсэн Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл анхаарал татдаг . Уг хуулийн төслөөр өмнө нь УЕП-ын дэргэд байсан Мөрдөн байцаах албыг АТГ-аас салгаж прокурорт харьяалуулах, АТГ-т мөрдөж байсан зарим гэмт хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлэхээр ярьж хөөцөлдөж байсан үйлдэл нь түүний намын нөхдөө хайцаалах гэсэн үйлдэл мэтээр ойлгогдсон нь түүний удаа дараа гаргасан томоохон алдаанууд байлаа. Алтанхуяг бол аливаа юмны аргыг нь олоод явдаг цог зальтай овоо улс төрч.Харин шударга ёсны төлөө тэмцэгчийнх нь хувьд бол ёстой мэдэхгүй.Тэр түргэдсэнүү ямар ч байсан эцсээ хүртэл тэмцэнэ гэсэн юм.

Н.Пүүжээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ