Нийслэлийн үйлчилгээнүүдийг нэгтгэсэн нь иргэдэд амар байна

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн 2, 3 дугаар салбарыг “Мишээл экспо”, “Драгон” төвд байгуулж, туршилтаар ажиллаж эхлэхээр болжээ. Төрийн үйлчилгээнүүдийг нэгтгэж түргэн шуурхай, хүнд сурталгүй иргэдэд үзүүлж байгаа нэгдсэн төв Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн иргэдэд илүү ойртож, амар хялбар болсон талаар иргэд ам сайтай байгаа юм. Харин өнөөдөр Дүнжингарав худалдааны төв дэх Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн 1 дүгээр салбарт тус төвийн дарга О.Мөнх-Оргилоос сэтгүүлчид ажлын цагаар очиж мэдээлэл бэлтгэх боломжтой юм байна.

Г.Тамир

СЭТГЭГДЭЛ БИЧИХ