Гал унтрааж, хүний амь аварсан жаалуудад ОБГ талархал илэрхийлэв


Гудамжинд тоглож байхдаа гэрт гарсан галыг унтрааж, хүний амь аварсан мундаг жаалуудыгаймгийнх нь ОБГ хүлээн авч, талархал илэрхийлсэн байна.
Хэрэг явдлыг тодруулбал Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 7038101 тусгай дугаарын утсанд 2016 оны 03 сарын 27-ны өдрийн 15 цаг 17 минутад Мөрөн сумын 9-р багийн 9-ийн 10 тоотод гэр шатаж байна гэсэн дуудлагыг иргэн З.Батбаяр өгчээ. Тус өдөр үүрэг гүйцэтгэж байсан Аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27-р ангийн онцгой байдлын дэслэгч С.Ганболд захирагчтай 1-р салааны 1-р тасаг хаягийн дагуу шуурхай очиход 5 ханатай монгол гэрт гарсан галыг 8-12 насны 4 хүү өчүүхэн биендээ баймгүй зориг гаргаж галыг маш түргэн хугацаанд унтрааж, гэр дотор байсан хөгжлийн бэрхшээлтэй 58 настай иргэн Ц.Цэндсүрэнгийн амь насыг гэрийн эд хогшлын хамт авран хамгаалсан байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ