Шударга ёс эвсэл” бүлгийн даргаа солино


УИХ дахь “Шударга ёс” эвсэл өнөөдөр хуралдсан байна. Хурлаар ямар асуудал хэлэлцсэн талаар Н.Батцэрэг, З.Баянсэлэнгэ нар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн хугацаанд Л.Цог, Г.Уянга нар бүлгээс гарч байгаагаа мэдэгдсэн.

Гишүүд бүлгээс гарах эсэхийг хэлэлцэж шийддэг хууль дүрэм байдаггүй учраас тэдний гаргасан шийдвэрийг УИХ-ын даргад өргөн барих аж. Л.Цог гишүүн бүлгээс гарч байгаа учраас УИХ-ын дэд даргын суудлаа өгнө.

Тиймээс хэнийг томилох талаар өнөөдөр бүлгийн хурлаар ярилцсан ч тодорхой шийдэлд хүрээгүй учир эцсийн шийдвэрийг пүрэв гаригт болох чуулган дээр сонордуулна гэж Н.Батцэрэг гишүүн хэллээ.

Н.Батцэрэг УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн, “Шударга ёс” эвслийн даргаар ажилдаг. Эдгээр албан тушаалын ажиллах зарчим зөрүүтэй учраас бүлгийн даргаа өгөхөөр шийдсэн байна. Бүлгийн шинэ даргын мөн л пүрэв гаригт тодорхой болох аж.

Ийнхүү бүлгийн дарга нарын асуудлыг шийдсэний дараа нийгэмд тулгамдсан асуудалд анхаарал хандуулна гэж хэвлэлийн хурлын эцэст нь мэдэгдлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ