Зочид буудлын өрөөнд нэгэн эмэгтэй бусдын гарт амиа алджээ

Сүхбаатар дүүргийн зургадугаар хороонд байрлах “Л” гэх нэртэй зочид буудлын өрөөнд энэ сарын 4-5 нд шилжих шөнө нэгэн эмэгтэй бусдын гарт амиа алджээ. Түүнтэй хамт уг зочид буудалд гурван хүн байсан аж. Эл хэрэг шөнийн 03:00 цагийн үед гарсан бөгөөд эх сурвалжийн мэдээлж буйгаар 46 настай эмэгтэй А, 30 настай эрэгтэй А, 24 настай эрэгтэй С нар талийгаач бүсгүйтэй хамт буудлын өрөөнд хамт архидан согтуурсан байна.

Уг дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хэргийн газарт очиход талийгаач, 32

настай эмэгтэй бусдад зодуулсан байдалтай амь насаа алдсан байжээ.

Г.Тамир

СЭТГЭГДЭЛ БИЧИХ