Энэтхэг иргэнийг дээрэмдсэн этгээдүүдийг шалгаж байна


Өнгөрсөн оны зааг дээр Энэтхэг иргэнийг дээрэмдэж их хэмжээний үнэт зүйл хулгайлсан хэргийн талаар бид мэдээлж байсан. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо....-р байранд оршин суух Бүгд найрамдах Энэтхэг улсын иргэнийг 12 дугаар сарын 16-ны өдөр гэртээ байхад үл таних 165-170 см орчим өндөр, 25-30 орчим насны гурван эрэгтэй дайрч орсон хэрэг гарсан. Улмаар нүүр лүү нь цохиж, ам болон гарыг нь скочдож 00-н өрөөнд нь оруулаад, шинэ цагийн цутгамал гуулин "Замбаалаа" бурхан 2ш", "Бурхан багш 1ш", "Дамдин бурхан 1ш", "Ногоон Дарь-Эх бурхан 1ш", "Манзушир бурхан 1ш", дунд гарын мөнгөн аяга 2ш, "Sony" гар видео камер, "HP" гэрэл зургийн аппарат, хар өнгийн 500GB, 1TB багтаамжтай хард диск 2ш, 300.000-400.000 орчим төгрөг, саарал өнгийн "I Phone 6S" гар утас зэрэг эд зүйлсийг дээрэмдсэн байдаг. Уг хэргийг иргэн Б бусадтай бүлэглэн үйлдсэн байсныг илрүүлэн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Н.Тунгалаг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ