Хуурамч этгээдүүд иргэдийн гэрээр явж бүртгэл судалгаа хийж байна

Цагдаагийн үнэмлэхтэй, дүрэмт хувцастай хүмүүс гадаад иргэдийн гэрээр нь явж байна гэх асуудал гарах болжээ. Тодруулбал, Монгол Улсад түр, удаан хугацаагаар оршин сууж байгаа гадаадын иргэдийн гэрээр “Цагдаагийн байгууллагаас явж байна” гэж хэлэн бүртгэл судалгаа авах нэрийдлээр хувийн мэдээллийг тодруулах анкет бөглүүлсэн тохиолдол удаа дараа гарсан байна.
Тиймээс Цагдаагийн байгууллагаас гадаадын иргэдийн гэрээр явж бүртгэл судалгаа авах ямар нэгэн нэгдсэн арга хэмжээ зохион байгуулаагүй болохыг албан ёсоор мэдэгдэн сэрэмжлүүлж байна.

М.Хатанаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ