Дархан хотын 16 давхар барилгад гал гараагүй гэв

"Дархан хотын төвд байрлах Монголын анхны өндөр барилгуудын нэг болох 16 давхар орон сууц өчигдөр орой 20;00 цагийн үед шатсан байна. Энэ талаар фэйсбүүк хуудаст иргэд мэдээлжээ. Галын улмаас хэр их хохирол учирсан нь тодорхойгүй байна"гэх мэдээллийн өнөөдөр хэвлэл мэдээллийн зарим сувгаар цацагдаад байсан.

Тэгвэл эл асуудлыг Дархан хотын холбогдох албаныхнаас тодруулахад "Гал гараагүй. Худал мэдээлэл" гэсэн юм.

Г.Тамир

СЭТГЭГДЭЛ БИЧИХ