Төрүүлсэн үрээ хаясан эхийг шүүнэ


Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 21-22-нд шилих шөнө орцонд хүүхдээ хаяж явсан хэрэг гарсан. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст тус дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар байрны орцонд хүүхэд орхисон байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн байна. Мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж, орцонд хүүхдээ хаяж явсан эхийг эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлж, охиныг эмнэлэгт хүргэсэн.
Охины хоёр уушги нь битүү хатгаатай, витамины хэт дутагдалд орсон, нүдэнд нь цагаа унасан, хөлд ороогүй байсан юм. Сайхан сэтгэлтэй эхчүүд, эмч нар шаардлагатай бүхий л арга хэмжээг авсан боловч Д.Н охин 2016 оны 01-р сарын 13-ны өдөр өвчнөө дийлэлгүй нас барсан.
Хүүхдээ оpхин явсан эхийг, эгчийнх нь хамт энэ сарын 12-ны өдөр шүүнэ. Түүнийг Эрүүгийн хуулийн 117.2-т зааснаар яллах дүгнэлттэйгээр шүүх юм. Хэрвээ шүүх тэднийг буруутай гэж үзвэл таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх юм байна.
Г.Тамир
СЭТГЭГДЭЛ БИЧИХ