Галзуу чононд хазуулсан хэрэг дахин гарлаа


Одоогоос 14 хоногийн өмнө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр буюу Шарга морьт зуслангийн газарт галзуу чононд хазуулсан хэрэг гарсан билээ. Тухайн үед хүүхдээ салхилуулж явсан хоёр хос галзуу чононд ноцуулсан ч азаар амьд үлдсэн юм. Өдгөө тэд гэрээрээ эмчилгээ хийлгэж байгаа юм байна. Тэгвэл дахин ийм хэрэг гарчээ. Т
одруулбал, өнгөрсөн долоо хоногт Хандгайтайд хүүхэдтэйгээ амраад явж байсан хосууд галзуу чононд хазуулсан гэдгийг эх сурвалж хэлэв. Энэ талаар эргэн мэдээлэх болно.
Г.Тамир
СЭТГЭГДЭЛ БИЧИХ