Р.Гончигдорж Булган аймагт нэр дэвшинэ

ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын халааг 2013 оны тавдугаар сард авч парламентын дэд дарга болсон Р.Гончигдорж бүрэн эрхийн хугацаагаа дуусгалгүйгээр Үндсэн хуулийн цэц рүү буйр сэлгэхээр зэхэж буй гэх мэдээлэл гараад байсан. Түүнийг өөрийн биеэр Улсын дээд шүүхийн шүүгчдийн хуралдаанд Цэцийн бүрэлдэхүүнд нэр дэвших хүсэлтээ хүргүүлсэн гэх албан бус мэдээллүүд ч хөвөрч байв.

Тэгвэл дээрхмэдээлэл нь ташаа мэдээлэл байж магадгүй байна. Учир нь АН-ын зүгээс Р.Гончигдоржийг Булган аймагт нэр дэвшүүлэхээр зэхэж байгаа гэх мэдээллийг АН дахь эх сурвалж бидэнд ирүүллээ. Үүнийг "улаан тойрог"-оо алдахгүйн тулд хийж буй АН-ын "нүүдэл" гэж харж болохоор байгаа юм.

Говь-Алтай, Төв, Булган зэрэг аймгаас АН-аас УИХ-д гишүүд сонгогдох нь ховор тохиолдол. Тиймээс ч энэ удаад АН улстрөд хүлээн зөвшөөрөгдсөн лидер гишүүдээ дээрх аймгуудад"сойх"-оор шийдсэн нь энэ бололтой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ