Эзэн хариуцагч нь тодорхойгүй кабелийг тасдана

АСЕМ-ын чуулга уулзалтын бэлтгэл ажлыг хангах, нийслэлийн нийтийн эзэмшлийн зам талбайн өнгө үзэмжийг дээшлүүлэх, гэрэлтүүлгийн болон троллейбусны шон, багануудын ашиглалтын хугацааг уртасгах зорилгоор нэр бүхий 13 гудамж талбайн төв зам дагуух гэрэлтүүлгийн болон троллейбусны шонгууд дээр тогтоосон бүх төрлийн кабелиудын хариуцагч эздийг энэ сарын 8-ныг хүртэл тогтоон, заасан хугацаанаас хойш эзэн холбогдогч нь тогтоогдоогүй, ашиглагдахгүй байгаа кабелиудыг тасдан, буулгахаар болжээ.

Tиймээс кабель эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд энэ сарын 5-ны дотор нийслэлийн Мэдээллийн технологийн газарт өөрсдийн эзэмшлийн кабелийн урт, тэмдэглэгээний мэдээллийг харгалзах гудамжны нэрийн ард бичиж албан бичгээр ирүүлэхийг Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

Дээрх хугацаанд мэдээллээ ирүүлээгүйгээс кабель шугам буулгахтай холбогдон гарах хохирлыг кабель эзэмшигчид өөрсдөө хариуцах болохыг мэдэгдсэн байна.

Мөн энэ сарын 15-ны дотор нийслэлийн Мэдээллийн технологийн газарт агаараар татсан кабелиа цэгцэлсэн мэдээлэл болон зураглалаа ирүүлэхийг хүсчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ