Дөрвөн хүүхэд зам тээврийн осолд өртжээ

Сүүлийн үед зам тээврийн осолд хүүхдүүд өртөх нь ихэссэн байна. Өчигдөр л гэхэд дөрвөн хүүхэд зам тээврийн осолд өртжээ.

Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13.2.7-д “Эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 0-10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх” гэж заасан байдаг хэдийч эцэг эх, асран хамгаалагч нарын хариуцлагагүй байдлаас болж хүүхэд зам тээврийн осолд өртсөөр байна. Өчигдөр ерөнхий боловсролын сургуулийн гуравдугаар улиралын амралт дуусч, хичээл эхэлсэн тул хүүхдийг хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас зөвлөлөө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ