Э.Энхмөнхийг ”Дэлхийн казинод тоглож болохгүй тоглогчдын жагсаалт”-д багтаажээ
БНХАУ-ын Нянжинь хотод “The Brain” буюу “Super Brain” телевизийн шоу нэвтрүүлэгт Монголын Оюун Ухааны Академийн тамирчин, ой тогтоолтын ОУ-ын Их Мастер Э.Энхмөнх оролцсон билээ. Хятадын хамгийн их үзэгчтэй тус телевизийн шоунд Испани, Перу, Швед, Австралийн тамирчидтай нэг баг болж өрсөлдөн ялалт байгуулсан юм. Тодруулбал, “X-Team” буюу дэлхийн баг Хятадын багийг 5:1 харьцаагаар илүүрхэж хожсон юм. Ой тогтоолтын мастер гэдгээ дэлхий дахинаа батлан харуулсан түүнийг "Дэлхийн казинод тоглож болохгүй тоглогчдын жагсаалт"-д багтаажээ. Учир нь тэрээр 52 ширхэг буюу нэг багц хөзрийг 22 секундэд цээжлэх чадвартай юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ