Сонгуулийн зардлын хэмжээг тогтоох тухай тогтоолын төслийг дэмжив

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн олонхийн саналаар дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан энэхүү төсөлд Ерөнхий сайдаас гадна Гадаад хэргийн сайд, Хууль зүйн сайд, Сангийн сайдыг УИХ-аас томилж болох ба бусад сайд нарыг гаднаас томилохоор заасан юм.
Мөн хуралдаанаар УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн зардлын хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо. Уг төсөлд сонгуулийн зардлыг 16.4 тэрбум төгрөг байхаар заажээ. Үүнээс 2.5 тэрбумыг автоматжуулсан системд, 3.2 тэрбумыг саналын хуудас хэвлүүлэх зэрэгт зарцуулах юм байна.
С.Батсүх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ