ХӨСҮТ-д 15 сая төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүн хандивлалаа

Төрийн байгууллагууд болон хувийн хэвшлийн хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж байна.
Монос групп 2008 оноос хойш жил бүр витаминжуулалтын аяныг уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд тус аяны хүрээндМонгол улсын 21 аймаг өнцөг булан бүрт оршин суугаа хүн бүрт хэрэгцээт витамин амин дэмүүдийг 5-80 хувь хүртэл хямдруулан хэрэглэгчиддээ бэлэг баридаг юм.
Витаминжуулалтын аяны нийгмийн хариуцлагын хүрээнд ЭМСЯ-тай хамтран Халдварт өвчнүүдийн дэгдэлтийн үе,Улаан бурханы хурдтай тархалтын үед Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн эмч, ажилтан, албан хаагчидад зориулан хэрэгцээт эм, амин дэм, утлагын аппарат зэрэг бүтээгдэхүүний дээжээсээ 15 сая төгрөгний хандив тусламж үзүүллээ.
ЭМСЯ ны төв байранд Эрүүл мэнд, спортын яамны төрийн бичгийн дарга С. Ламбаа , Монос группийн гүйцэтгэх захирал Х.Ананд нар ХӨСҮТ-ийн эмч удирдлагуудтай уулзсан юм.
Монос группийн тусламжийн цуваа тус өдөртөө ХӨСҮТ-ийн байранд тусламжийн багаж хэрэгсэл эм бэлдмэл зайлшгүй шаардлагтай витамин амин дэм бусад бараа материалуудыг хүргэхээр ажиллаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ