Улаанбаатарт 6 хэм дулаан

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр нутгийн зүүн хэсгээрхүйтэн салхи, шуургатай байна.

2016 оны 04 дүгээр сарын 07-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсанмэдээ:

Ихэнх нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Завхан голын эх, Увс нуур, Дархадын хотгор, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр,Тэс,Туул,Тэрэлж, Халхголын голын хөндий, Дорнодын тал нутгаар 1-6 градус,говийн бүсийн баруун хэсгээр14-19 градус,Их нууруудын хотгор болонговийн бүсийн зүүн хэсгээр 9-14 градус, бусад нутгаар5-10 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 5-7 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 8 градус хүйтэн, харьцангуй чийг 34 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ