Марафон гүйлтийн тэмцээн болж байна

Дэлхий даяараа зургаадугаар сарын 02-ны өдрийг “Дэлхийн байгаль орчны өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ өдөр байгаль орчиндоо ээлтэй олон арга хэмжээг дэлхийн өнцөг булан бүрт зохион байгуулдаг юм. Нийслэлийн ЗДТГ, Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яам хамтран “Дэлхийн байгаль орчны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд өнөөдөр “Олон Улсын-Улаанбаатар марафон” гүйлтийн тэмцээнийг зохион байгуулж байна. Гүйлтийн тэмцээний үеэр Сүхбаатарын талбай-Чингисийн өргөн чөлөө-Энхтайваны гүүр-Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүг зүүн эргэж, Гандигийн гудамжаар буцаж эргэж, Чингисийн өргөн чөлөө- Сүхбаатарын талбайн авто замын хөдөлгөөнийг 08-13 цагийн хооронд түр хязгаарлана.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ