"Шөнийн зах"-ын ханын шавар машин дээрээс нуржээ


БЗД-ийн 14-р хороо"Шөнийн зах"-ын үүдэнд автомашин дээрээс байшингийн хана нурж цонх хагалсан байна" гэх мэдээллийгцагдаагийн байгууллагад өгчээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгахад, тус худалдааны төвийн гадна ханын шавар нурж БЗД-ийн 8-р хороонд суух 52 настай эрэгтэй Д-гийн "Nissan Elgrand"автомашины урд болон хойд салхины шил хагарч, толь хугарсан хэргийг БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Хавар болж барилгын ажил, засвар үйлчилгээ эхэлсэнтэй холбоотойгоор авто машины жолоодогч хэн бүхэн барилга байшинтай ойрхон машинаа тавихдаа анхаарал сэрэмжтэй байж тэмдэг тэмдэглэгээ, анхааруулгыг анхаарч байх зайлшгүй шаардлагатай юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ