Хорооны Засаг дарга нарыг үндэслэлгүйгээр халахыг шаарджээ

Сонгинохайрхан дүүргийн 5 болон 22-р хороодын Засаг дарга нарыг үндэслэлгүйгээр ажлаас нь халахаар дүүргийн Засаг дарга М.Чинболд удаа дараа дарамталж, ажлаа өгөхийг шаардаж байгаа ажээ. Үүнийг эсэргүүцэж тус хорооны иргэд өнөөдөр дүүргийнхээ ЗДТГ-ын өмнө 11.00 цагт жагсах гэж байна. Сонгууль дөхөж байгаатай холбоотойгоор төрийн албан хаагчдыг намын харьяаллаар гадуурхан ийнхүү хомроголон халж байгааг ийнхүү дээрх хорооны ард иргэд эсэргүүцэж байгаа юм гэнэ.

Н.Тунгалаг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ