Микро автобус ирэх наймдугаар сарын 1 хүртэл иргэдэд үйлчилнэ

Нийслэлд явж буй микро автобуснуудыг үйлчилгээнд явуулахгүй байх шийдвэрийг албаныхан гаргасан. Тус шийдвэрийг эсэргүүцэж микроны жолооч нар жагсаал хийж, “Бага оврын автобусаар үйлчилгээ эрхлэгчдийн холбоо”-ноос УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд өргөдөл гаргасан. Үүнтэй холбогдуулан, ирэх наймдугаар сарын 1-нийг хүртэл нийтийн тээвэрт явуулахаар болжээ. Тус холбоо нь 32 чиглэлийн 15 аж ахуйн нэгжийн 353 тээврийн хэрэгслээр үйлчлэх гэрээг Нийслэлийн нийтийн тээврийн газартай түр байгуулсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ