Хар тамхи хэрэглэдэг бүлэглэлүүдийг баривчиллаа

Эрүүгийн цагдаагийн хар тамхитай тэмцэх хэлтэс тусгай ажиллагааны газартай хамтран хар тамхитай тэмцэх ажиллагаа зохион байгуулжээ. Үүний үр дүнд хэд хэдэн хар тамхи хэрэглэдэг бүлэг этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна. Одоогоор тэднийг саатуулан мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн бөгөөд нийт 10 гаруй хүн саатуулаад байгаа аж. Манай улс хар тамхийг шинжилдэг хамгийн сүүлийн үеийн технологиор үйлдвэрлэгдсэн иж бүрэн багажтай болсон. Энэ ч хэргийн илрүүлэлтэд сайнаар нөлөөлж байгааг албаны эх сурвалжууд мэдээлж байна. Энэхүү багаж нь АНУ-ын “Термофишер” компанид хамгийн сүүлийн үеийн технологиор үйлдвэрлэсэн бөгөөд тус иж бүрдэлд олон улсад ашиглаж байгаа “Теронарк” гар багаж гурав, тестэр бүхий иж бүрдэл цүнх хоёр багтсан байдаг аж.
Г.Лхагваа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ