Г.Уянга: Өнөөдөр Ш.Чулуунбаатарын шүүх хуралд гэрчээр оролцоно

УИХ-ын гишүүн Г.Уянга Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргалын тушаалаар нэр бүхийхүмүүст гурван тэрбум 700 сая төгрөгийн буцалтгүй тусламж олгосон баримтыг өнгөрсөн хугацаанд нийтэд дэлгэсэн.Тодруулбал "Монгол банкны ерөнхийлөгчийн тушаалаар С.Болдод 180 сая төгрөгийн буцалтгүй тусламж, Д.Чимэд-Юндэнд 90 сая, Х.Дэлгэр, Д.Ганбат нарт 139 сая 500 мянга гэх мэтээр зөвхөн ганц хуудас баримтаас харахад гурван тэрбум 700 сая төгрөгийн буцалтгүй тусламж шилжүүлсэн баримт. Мөн гэрээ дүгнэсэн актын дагуу 10 сэтгүүлчийн Сөүл явах томилолтын урьдчилгаа" хэмээн жиргэж, ноцтой гэмээр уг баримтыг дэлгэсэн байдаг.

Тэгвэл энэ асуудалтай холбоотойгоор шүүхээс Г.Уянгыг өнөөдөр болох Ш.Чулуунбаатарын шүүх хуралд гэрчээр дуудсан байна.

Энэ талаар Г.Уянга, "Өнөөдөр Ш.Чулуунбаатарын шүүх хуралд гэрчээр оролцоно. Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал 3,7 тэрбум төгрөг буцалтгүй тусламж хэлбэрээр олгосон мэдээлэл баримтыг задруулсан гэж Ш.Чулуунбаатарыг жил гаруй ажилгүй цалингүй тарчилгаж байна. Би түүнийг танихгүй бөгөөд мэдээллийг түүнээс аваагүй, харин ч Монголбанк Шилэн дансны хуулиар ил байх ёстой мэдээллийг нууцалж хууль зөрчиж байжээ. АТГ-аас энэ асуудалд хэрэг үүсгэх боломжгүй гэж хариу ирсэн болно" гэлээ.

Г.Тамир

СЭТГЭГДЭЛ БИЧИХ