Марафоны дэлхийн од монгол үзэгчдийг гонсойлголоо

“Улаанбаатар марафон-2013” жанжны талбайд үргэлжилж байна. Марафоны дэлхийн од, Кенийн тамирчин Патрик Макау Мусоёоки хэрхэн гүйдгийг харахаар хөнгөн атлетик сонирхогчид талбайд хуран цуглажээ. Зохион байгуулагчид түүнд “01” дугаарын өмсгөл өмсгөсөн байв. Гарааны дохио өгөхөд мань хүн хажуугийнхаа нөхөртэй ярьсаар хоцорсон бөгөөд, тэр чигтээ, хар цагаан дуугүй явчихлаа. Монголын үзэгчдийг ёстой гонсойлголоо. “Өө, новш гэж. Үүнийг л харах гэж хар өглөө гэрээсээ гарсан юмсан” хэмээн зарим нь харууслаа илэрхийлж байлаа. Түүнтэй хамт байсан зарим хүнээс учрыг лавлахад, “Хүйтнээс болох шиг боллоо. Зам таалагдаагүй биз ээ. Хочирчихлоо ш дээ. Манайхны л хариуцлагагүйгээс болов” гэцгээх ажээ.

Г.Мөнх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ