Үр тариа, хүнсний ногооны үрийн чанарт хийсэн шалгалтын дүнг танилцуулна


Хавар тариаланчид үр тариа, будаа буудайгаа тарьдаг бөгөөд энэ жилийн хувьд тариалалт цаг хугацааны хувьд хожуу эхлэх гээд байна гэдгийг тариаланчид хэлж байгаа юм. Учир нь тэд Засгийн газраас тариагаа тарих, үрээ худалдаж авах мөнгийг зээл хэлбэрээр хүссэн юм. Тиймээс салбар яамны зүгээс дээрх мөнгийг Хөгжлийн банктай хамтран шийдвэрлэхээр хуралдаж, өнөөдрийн байдлаар 50 тэрбум төгрөг олгох шийдвэрийг гаргасан байгаа билээ.
Харин Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын зөвлөлийн хурлаар 2016 онд Монгол Улсын хэмжээнд тариалах үр тариа, төмс хүнсий ногооны үрийн чанар, нөөц, аюулгүй байдалд хийсэн хяналт шалгалтын дүнг өнөөдөр хэлэлцэхээр болжээ. Уг хуралд ОБЕГ, ХХААЯ, Тарилан эрхлэлтийг дэмжих сангийнхан оролцох юм. Хаврын тариалалтаар стандартын шаардлага хангасан үр бэлэн эсэх зэрэг мэдээллийг авч болох ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ