П.Цогтбаатарыг батлан даалтад гаргажээ

МАХН-ын зохион байгуулалт, санхүү хариуцсан нарийн бичгийн дарга П.Цогтбаатарыг батлан даалтад гаргажээ. Түүнийг тус намын ерөнхий нарийн бичгийн дарга асан Г.Шийлэгдамбын ил захидалтай холбоотойгоор өнгөрсөн хоёрдугаар сард АТГ-аас саатуулж яллагдагчаар татаад байсан юм. Дашрамд дурдахад АТГ-аас МАХН-ын дарга Н.Энхбаярын хамгаалагч байсан М.Мөнхөөг баривчилсан талаар бид мэдээлж байсан.

Түүнийг мөн л Г.Шийлэгдамбын асуудлаар саатуулсан талаар зарим эх сурвалжууд мэдээлж байгаа юм.

Г.Тамир

СЭТГЭГДЭЛ БИЧИХ