МИАТ-ын гэх тодотголтой хэргийн шүүх хурал маргааш болно

МИАТ-ын гэх тодотголтой хэргийн шүүх хурал маргааш ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461-р ангийн шүүх хуралдааны танхимд болно. Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3, 166 дүгээр зүйлийн 166.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Эрдэнэбилэгт, Р.Бат-Эрдэнэ, Ц.Орхон, Ч.Хоролсүрэн, Н.Гантөмөр, Ч.Суурьтогтох, Г.Саранчимэг нарын долоон хүнд холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн шүүхэд энэ сарын 20-ны өдөр хүлээн авсан.
Шүүхээс шүүгчдэгчдийн өмгөөлөгч нарт шүүх хуралдааны товыг хүргэсэн байгаа бөгөөд улсын яллагч хуралдаанд нэр бүхий 14 хүнийг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан байгаа юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ