Ж.Батзандан: Бүх шатанд цэвэрлэгээ хийх хэрэгтэй


УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан “ Төрийг ариун байлгаж, хулгайчдаас салгая гэсэн асуудлыг Ерөнхийлөгч удаа дараа оруулж ирсэн. Гэсэн ч дэмжлэг авдаггүй. Ер нь доод, дунд, дээд шатанд цэвэрлэгээ хийх хэрэгтэй. Түүнчлэн сонгууль бол авлигач хулгайчдаасаа салах боломж юм. Сайд нарыг томилоход өргөн агуулгаар харж далайцтай шийдэх цаг болсон”хэмээв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ