Илэрсэн зөрчлийг арилгах 45 хоногийн хугацаа өглөө

МХЕГ, Дорнод аймгийн МХГ-тай хамтран цацрагийн хамгаалалт, хөдөлмөр, хүнсний аюулгүй байдал, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн хамгаалал, байгаль орчин, геологи уул уурхай, дэд бүтцийн хяналтын чиглэлээр Дорнод аймагт нэгдсэн хяналт шалгалтыг хийлээ. Цөмийн болон цацрагийн хяналтын газрын дарга Б.Мөнхтогтохоор ахлуулсан нэгдсэн шалгалтын ажлын хэсэгт нийт мэргэжлийн хяналтын байгууллагын 33 улсын /ахлах/ байцаагчидөнгөрөгч гуравдугаар сарын 23-31-ний өдрүүдэд Дорнод аймагт ажилласан юм.
Нэгдсэн хяналт шалгалтаар уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд дээрхаягдлын сан, цэвэрлэх байгууламж нь стандартын шаардлага хангахгүй, барилга угсралтын байдалд хөндлөнгийн хяналт хийгдээгүй, зөвшөөрөгдөөгүй зураг төслөөр ажил гүйцэтгэсэн, комисс хүлээж аваагүй барилга байгууламжийг ашигласан ноцтой зөрчлүүдийг илрүүлжээ.Түүнчлэн үйлдвэрлэлийн технологийн горим, тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, хяналт бүртгэлийн тогтолцоо алдагдсанаас осол аваар гарах болонхүрээлэн буй орчин бохирдол, доройтолд орох нөхцөл бүрдсэн байна.
Мөн гааль, эрүүл мэндийн байгууллагууд дээр рентген аппарат ажиллуулах эрхийн зөвшөөрөлгүй, цацрагийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий дотоод хяналт тавих ажилтныг томилоогүй, цацрагийн аюулгүй ажиллагааны дотоод дүрэмгүй, цацрагийн хамгаалалтын хөтөлбөргүй, ослын үед авах арга хэмжээний төлөвлөгөөгүй, дотоод хяналтыг батлагдсан хөтөлбөрийн дагуу хийгээгүй зэрэгноцтой зөрчлүүд илэрсэн юм.
Нэгдсэн шалгалтын дүнгээр Дорнод аймагт Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт 67,5 хувьтай гарсан учир МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж, шалгалтаар илэрсэн зөрчлийг 2016 оны 5 сарын 15 хүртэл буюу45 хоногийн хугацаанд арилгах үүрэг даалгаврыгөглөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ