Есөн давхарын цонхоор үсэрч амиа хорлохыг завдсан залууг аварчээ
Өнөөдөр дахиад нэг хүн амий хорлохыг завджээ. Тодруулбал, Баянзүрх дүүрэгт байрлах 13-р хороолол, 22а байрны 9 давхарын орцны цонхон дээр нэгэн залуу гарч суугаад амиа хорлохыг завдаад байна гэсэн дуудлага онцгой байдлын албанд ирсний дагуу цагдаа болон онцгой байдлын алба хаагчид шуурхай ажиллаж, аврах ажиллагаа явуулан залууг аварчээ.
Дашрамд, сүүлийн үед амиа хорлохыг завдсан тохиолдол ихээр гарах болсон бөгөөд, өнгөрсөн сард л гэхэд хоёр иргэн амиа хорлохыг завдсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ