Онц хүнд гэмт хэргийг шүүхээр шийдвэрлэлээ

Дорноговь аймгийн Иххэт сумын 1 дүгээр багийн нутагт дэвсгэрт иргэн М нь2015 оны 09 дүгээр сарын 29-ний орой Б-тэйхувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн бөгөөд тус аймгийн прокурорын газраас 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 сарын 01-нийөдрийн 41 тоот шийтгэх тогтоолоор: Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээрзүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М-д8 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ