Сайн сайхан үг хэлэх нь нас уртасгадаг байж болох

Сайн сайхан үг хэлэх нь бидний насыг уртасгадаг ДНК-гийн молекулыг хэвийн байлгадаг хэмээн Америкийн эмч нар нотлож байна.

Үгээр үхүүлж, үгээр эмчилж болно гэдэг нь цаанаа шинжлэх ухааны үндэслэлтэй аж. Бие, сэтгэлийншаналал зовлон нь уураг тархины адилхан бүсүүдэд нөлөөлдөгийг америкийн эрдэмтэд тогтоожээ. Сайн дурынхныш оролцуулж хийсэнтуршилт үүнийг нотлосон бөгөөд тэдэнд янз бүрийн байдлаар нөлөөлөх үед уураг тархиных нь идэвхижлийг соронзон-резонансын томографын тусламжтайгаар хянаж байсан байна.

Үгийн утга санааны ачаалал хүний ДНК-гийн молекулд нөлөөлж, тодруулвал түүний бүтцийг эвдэх юмуу хэвийн байдалд байлгахад туслаж болох юм гэдэгт эмч, эрдэмтэд итгэлтэй байна. Үүнтэй холбогдуулан, хүн таагүй үгнээс болж өвчилж болох, харин сайн сайхан үг нас уртасгадаг хэмээн тайлбарлаж байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ