Э.Бат-Үүл: Прокурор зориулалтын байртай байх ёстой, …шийдэх л болно

Нийслэлийн прокурорын газраас санаачлан анх удаа Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Улаанбаатар хотын Цагдаагийн газартай хамтарсан “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь нийслэлийн ажил” зөвлөгөөнийг 2016 оны 04 дүгээр сарын 06-ний өдөр Нийслэлийн иргэдийн танхимд зохион байгуулсан юм. Уг зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Батүүлээс авсан ярилцлагыг хүргэж байна.

-Та гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилдпрокурорын оролцоо ямар түвшинд байна гэж үзэж байна. Хойшидпрокуроруудаданхаарах зүйл юу байна?

-“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь нийслэлийн ажил”зөвлөгөөнийг Прокурор, Цагдаа Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл болон бусад хууль хяналтын байгууллагууд анх удаа хамтран зохион байгуулж байна.

Прокурор, Цагдаа гэсэн энэ 2 байгууллагын үйл ажиллагааны хамгийн эрхэм, тэргүүний зорилго бол иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хамгаалах асуудал юм. Гэмгүй иргэдийн эрх чөлөөнд дарга, цэрэг, гудамжны танхай хэн ч бай халдах л юм бол хариуцлага тооцох ёстой. Иргэдийн эрх, эрх чөлөөбол халдашгүй зүйл. Үүнийг л хангахадхууль хяналтын байгууллагуудын ажлын утга учир байгаа юм шүү дээ.

Прокурор, цагдаа 2 тус тусдаа салангид байдлаар үйл ажиллагаагаа явуулдагбиш хоорондоо уялдаатай байж Үндсэн хуулинд заасан иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хамгаалах нэг л зорилгынхоо хүрээнд ажиллах ёстой.

Тиймээс цаашдаа ийм зөвлөгөөнийг тогтмолжуулж, жилийнхээ ажлыг ярилцаад, хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцох нь зүй ёсны хэрэг гэж би хувьдаа бодож байна. Сайхан санаачлага байлаа.

Яг үнэндээ бол гэмт хэрэгтэй тэмцэх ажилд прокурорын үүрэг, эрэлт хэрэгцээ маш их болж байна.Яагаад гэвэл УИХ-аас гарч байгаа хуулиуд олон салаа утгатай, хэрэгжүүлэхэд их төвөгтэй, яг яаж хэрэгжүүлэх вэ гэдэг процесс нь заагдаагүй.Гэтэл хуулиа хэрэгжүүлэх шаардлагатайболоод байдаг. Хэрэгжүүлэгч талууд ньөөр өөрсдийнхөөутгаар тайлбарлаж,хэрэглэх гээд байдаг. Тэгэхээриргэдийн маань эрх, эрх чөлөө эрсдэлд орчоод байгаа юм. Ийм үед л прокурорын хариуцлага маш чухал байна.Ерөөсөө найдах юм бол прокурор. Прокурорын ажил юугаараа их амаргүй байдаг вэ гэхээр нэг талаасхуулийг нэг мөр хэрэгжүүлэгчнөгөө талаас хүний эрх, эрх чөлөөг хангагч байх ёстой. Эрх, эрх чөлөөг хамгаалж байна гээд хуулийн хариуцлагаас зугатаалгаад байжбас болохгүй. Мөн хуулийн хариуцлага ногдуулж байна гээд хүний эрх чөлөөг буруу аргаар хөндөөд байж болохгүй. Тэгэхээр нарийн торгон үзүүр дээр прокурор яваад байгаа юм л даа. Тиймээс тун амаргүй ажил. Жишээ нь: Өнөөдөр энэ зөвлөгөөний эцэст зөвлөмж гарна. Би зөвлөмжийн төслийг хараад сууж байхдаа Нийслэлийн прокурор Б.Амгаланбаатар, Улаанбаатар хотынЦагдаагийн газрындаргаБолдбаатар2-той санал солилцожбайлаа. Гэтэл энэ зөвлөмж дээр “…гар дээрээс худалдаа хийх үйл ажиллагааг таслан зогсоох…”гэж байгаа байхгүй юу. Энэ чинь гэмт хэрэгтэйтэмцэж байгаа ньгээд хүний эрхийг хязгаарлаад юм зарах эрхийг нь хааж болох юм уу. /инээв/ Тэгэхээр энэ дээр найруулга хийж засах хэрэгтэй болж байгаа юм.

Хулгайн хэрэг маш их гараад байна. Хулгайн эд зүйлс нь гар дээрээс борлогдоод байна гэж хуулийн байгууллагаас яриад байна. Хулгайн эд зүйл зарж байна уу, үгүй юугэдгийг ялгахын тулд гарал үүслийн гэрчилгээтэй болгох хэрэгтэй. Гарал үүсэл нь нотлогдохгүй бараа зарж байвал үйл ажиллагаа явуулахыг хориглох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл лангуун дээр байгаа бараа, бүтээгдэхүүн гарал үүсэл, эх сурвалжийн тэмдэгтэй байх ёстой. Гарал үүслийг гэрчилдэг чип байдаг юм байна. Саяхан бид Европын холбооны улсууд тэр дундаа Швед, Германы Прокурор, Цагдаагийн байууллагын үйл ажиллагаатай танилцаж, судалгаа хийлээ. Тэндцагдаагийн байгууллага нь зарж байгаа бараа бүтээгдэхүүний гарал үүслийг нь шалгадаг юм байна.Тэрийг нь бид авья л даа.Тэгээд гар дээрээс юм зарж болно гэхдээ хулгайн биш гэдгийг нотлох тэмдэгтэй байх ёстой гэсэн шаардлагаа тавья. Энэ бүх зохицуулалтанд прокурор л санаачлагч, хэрэгжүүлэгч байх хэрэгтэй. Хуулийн ийм тодорхойгүй орчинд прокурор л эцсийн эцэст хуулийг хэрэглэх гол баталгаа болно.

-Шүүх, эрх зүйншинэтгэл явагдаж байна. Үүнд ардчилал, хууль ёс, хүний эрх, эрх чөлөө хэрхэн тусгагдаж байна гэж та үзэж байна?

-Бишүүхийн шинэтгэлд прокурорын оролцоо л чухал гэж боддог. Ямар ч сайн шүүх байгууллаа гэсэн хэрэглэж байгаа хуулийг нь оролцогч талууд өөр өөрийнхөөрөө тайлбарлаад байдаг. Ийм тохиолдолдшүүх шударга шийдвэр гаргана гэдэгт эргэлзэхээс өөр аргагүй байдал орчоод байна. Өмгөөлөгч бас “…хуулиараа ийм байна ш дээ…” гэдэг. Тэгэхээр энэ асуудал дээр прокурор лүгээ хэлхээс өөр аргагүй зүйл болж байгаа юм.

-Хууль хяналтын байгууллагуудын материаллаг баазуудыг бэхжүүлэхэд нийслэл, орон нутгийн зүгээс тусламж, дэмжлэг үзүүлнэ гэж та хэлсэн. Энэ тал дээр одоогоор төлөвлөсөн ажил юу байна?

-Юуны өмнө хууль хяналтын байгууллагын ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэнэ. Тэр дундаа орон сууцны асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарал хандуулна. Одоо бид борлогдохгүй байгаа, банкны барьцаанд байгаа 3000 орчим орон сууцыг үнэ тохиролцож, шилжүүлж авахаар яриад байна л даа.

Хэрэв энэ асуудал бүтвэл хамгийн түрүүнд хууль хяналтын байгууллагын ажилтнууд болон ахмадуудын орон сууцны асуудлыг шийдвэрлэх зорилготой байгаа.

Яагаад энэ 2 асуудлыг нэн тэргүүнд тавьж байна гэхээр хууль хяналтын байгууллагынхан иргэдийнхээ аюулгүй байдлын манаанд зогсож байгаа хүмүүс. Тэд маань найдвартай ажиллах юм бол иргэд маань аюулгүй амьдарна. Хэрэг хянаж байгаа прокурор маань ардаа санаа зовох зүйлгүй, хүний өмнө нэр төртэй ажиллах боломж , бололцоогоорхангагдсан тохиолдолд ажлаа тэр хэмжээгээр сайн хийнэ. Харин тэд нар маань өөрсдөө бөөн асуудал, ар талдаа сэтгэл зовнисон, тайван бус байвал иргэдийн аюулгүй байдлыг хамгаалж байна гэж итгэхэд бэрх шүү дээ.

Түүнчлэн манай хуулийн байгууллага иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах хүч, хэрэгсэл нь дутаад байна. Жишээлбэл : Өнөөдөр хоёр ч дүүргийн прокурорын газар өөрийн гэсэн байргүй байна. Өөрийн байргүй гудамжинд шахуу ажилаа хийж байгаа прокурорт ” сайн ажиллах хэрэгтэй шүү ” гэж хэлж чадахгүй ш дээ.Хүнд хөдөлмөрийн багажийг ньөгөөгүй байж ажил хий гэж хэлж болохгүй биз дээ. Прокурор бол тусдаа байртай байгаад зогсохгүй, зүгээр ч нэг байр биш зориулалтын байр байх ёстой. Дор хаяж гэмт хэргийн материалыг нууцлах хэрэгтэй шүү дээ.Тиймээс бид энэ асуудал дээр анхаарна. Тэгээд ч Нийслэлийн засаг даргад хуулиараа нутаг дэвсгэр дээр нь үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагын албан хаагчдын орон сууцыг хариуцуулсан байдаг. Шийдэх л болно.

-Баярлалаа,нийт прокурор ажилтнуудынхаа өмнөөс ажилд тань амжилт хүсье.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ