"Улаанбаатарын хавар" эхэллээ

Нийслэлийн Ардчилсан намаас "Улаанбаатарын хавар" баярын арга хэмжээ Буянт-Ухаа спорт цогцолборт зохион байгуулж байна.

АН-ын Анхдугаар Их хурал 26 жилийн өмнө буюу 1990 оны дөрөвдүгээр сарын 7-8-нд хуралдаж байжээ. Уг үйл явдлыг тохиолдуулан “Улаанбаатарын хавар” баярыг Нийслэлийн АН тэмдэглэж байна. Энэхүү баярыг угтаж НИТХ-ын сонгуулиар хүлээсэн мөрийн хөтөлбөрийн биелэлт, зам, хот тохижилт, гэр хорооллын дахин төлөвлөлт, нэг цэгийн үйлчилгээ, цахим газар олголт гэх зэрэг өргөн хүрээтэй өөрчлөлт шинэчлэл, бодит ажлуудын талаар ардчилсан асуулга сонсголын аяныг өрнүүлсэн юм. Санал асуулгын дүнг өнөөдөр танилцуулах юм байна.

Энэхүү баярын зорилго нь намын дунд болон анхан шатны байгууллага, үүрүүдээр намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт өгөх явдал юм. Үйл ажиллагаа "Хонхны дуу"-гаар эхэлж, АН-ын дарга З.Энхболд, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл, АН-ын ЕНБД Л.Эрхэмбаяр тэргүүтэй удирдлагууд нээлтийн үг хэлэв. Мөн АН-ын дарга З.Энхболд нийслэлийн АН-ыг Эрх Чөлөөний одонгоор шагналаа.

Мөн өнөөдөр Чингисийн талбайд баярын үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ.

С.Батсүх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ