Монгол зурагчдын бүтээлээр олон улсад үзэсгэлэн гаргана

Монголын 17 гэрэл зурагчны бүтээлийг олон улсад танилцуулахаар болжээ. Токиод жил бүр зохион байгуулдаг олон улсын гэрэл зурагчдын наадмын үеэр тэдний бүтээлүүдийг дөрвөн том галерейд тавих юм. Түүнчлэн манайхан тусгай үзэсгэлэнгээ япон үзэгчдэд толилуулах юм байна.
Ерөнхий зохион байгуулагч болох Японы гэрэл зургийн холбооноос Монголыг онцлон зохион байгуулж, “Никон”, “Сони", “Канон” брэнд ивээн тэтгэж буй эл үйл ажиллагаанд Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо хамтран ажиллаж байгаа гэнэ. Монголыг сурталчлах үзэсгэлэн тавдугаар сарын 20-ноос зургадугаар сарын 12-нд олон нийтэд нээлттэй байх юм. Үзэсгэлэнд тавих бүтээлийг ерөнхий зохион байгуулагчид сонгожээ.
Энэ үзэсгэлэнг Япон, Тайвань, ОХУ-д толилуулахаар төлөвлөсөн байна. Дашрамд, монгол гэрэл зурагчид маань өнгөрсөн хоёрдугаар сард ОХУ-ын Улаан-Үдэд үзэсгэлэнгээ зохион байгуулаад иржээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ