Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад 6 эм нэмэгдлээ

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор ЭМД-ын хөнгөлөлттэй олгодог эмийн жагсаалтыг шинэчилж, шинээр зургаан нэр төрлийн эм нэмлээ.

Эдгээр шинэ эмийн жагсаалтад жирэмсний амин дэмүүд болон жирэмснээс хамгаалах эм бэлдмэлүүд оржээ. Тодруулбал, эмийн сангуудаар 69 мянган төгрөгөөр худалдаалдаг Элевит, 70 мянган төгрөгөөр худалдаалдаг Пренатал тус бүрийг 25 мянган төгрөгөөр худалдан авах боломжтой болсон байна. Мөн 25-35 мянган төгрөгөөр зардаг жирэмснээс хамгаалах Ярина, Джес, Диана зэрэг эмийг 15-20 мянган төгрөгөөр худалдан авч болох юм байна. Дээрх эм, амин дэм нь эмэгтэйчүүдэд ашиг тус ихтэй ч өндөр үнэтэй учир худалдан авахад хүндрэлтэй байсан юм.

Хөнгөлөлттэй үнээр олгох эмийн шинэчилсэн жагсаалтыг энэ сарын 1-нээс эхлэн орон даяар мөрдөж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ