Бүртгэлтэй ажилгүй иргэд 6 хувиар нэмэгджээ
Ажилгүйдлын тоо өсөн нэмэгдсээр байна. Тодруулбал, өнгөрсөн сард 1845 иргэн орон тооны цомхтголд оржээ. Харин 767 иргэн байгууллага нь татан буугдсаны улмаас ажилгүй болсон аж.
Ийнхүү бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо жилийн өмнөхөөс 6 хувиар нэмэгдэж, 35.4 мянга болсон байна.
Харин хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй иргэдээс 4223 иргэн өнгөрсөн сард ажилд зуучлагджээ. Мөн хугацаанд 11.2 мянган иргэн хөдөлмөрийн хэлтэст шинээр бүртгүүлсэн нь ажилд зуучлагдан орсон иргэдээс 2.6 дахин их байгаа юм. Энэ оны эхний гурван сарын байдлаар 29 мянган иргэн хөдөлмөрийн хэлтэст шинээр бүртгүүлсэн байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ