Амралтын өдрөөрөө үзвэл зохих 10 кино

Амралтын өдрөөрөө үзвэл зохих арван киног фэйсбүүкийн "Кино сонирхогч" группынхэн санал болгож байна. Эдгээр кинонууд нь энэ цаг үед хийгдсэн хамгийн шилдэг арван кино юм. Эдгээр киноноос алийг нь ч үзсэн гэсэн эхний нэг минутаас төгсгөл хүртлээ таныг огтхон ч уйдаахгүй гэдгийг тэд амлаж байна.

Oldboy (2003) Нэгэн залуу охиныхоо төрсөн өдрөөр үл таних хүмүүст хулгайлагдан нэгэн өрөөнд сэрэх бөгөөд арван таван жилийн турш нэгэн өрөөнд хоригддог. Харин нэг өдөр түүнийг гадаа гаргах ба хэний хийсэн үйлдэл, мөн ямар зорилготой гэдгийг мэдэхийн тулд өрөөн дотор нуугдсан араатангаа ил гаргаж ирэх болно. Та энэ киног үзсэнээр амьдрал хайр, мөнгө, алт эрдэнэс бус өөр зүйл дээр тогтдог мөн хүний дотор ямар араатан нуугддагийн мэдэж авах болноMr.Nobody (2009) Энэ онд нээлтээ хийх ''Suicide Squad'' - н Joker жүжигчин, дуучин ''Jared Leto'' - н тоглосон Mr.Nobody киног санал болгож байна. Түүний ой санамжинд олон сонголт байгаа бөгөөд эдгээрээс алийг нь сонгох вэ? аль нь зөв бэ? аль нь худал вэ? эсвэл бүгд үнэн байж болох уу? Шинжлэх ухааны уран зөгнөлт уг кино таныг эргэлзээнд умбуулах болноLife is beautiful (1997) Дайны үе, Германы хорих лагер, Эцгийн хайр. Германы хорих лагерт хүүтэйгээ хамт ачигдан ирсэн залуугийн тухай өгүүлэх бөгөөд эцэг хүний хүүхдээ гэсэн сэтгэл ямар агуу гэдгийг энэ киноноос харж болно.Ma Vie En Rose (1997) Danish Girl гэдэг киног үзсэн үү? Хэрвээ үзээд танд таалагдсан бол энэ кино таныг бүр хайлуулах болно. Эрэгтэй хүн өөрийгөө эмэгтэй гэдгийг мэдэх тэр мөч ... Танд таалагданаThe Shawshank Redemption (1994) Үзээгүй хүн байвал заавал үзээрэй, ширээний ном гэдэг шиг хүн болгоны үзэх ёстой кино. Үйл явдалын талаар тайлбар илүүц байлгүй дээ :)Enter the void (2009) Гол дүрийн залуу цагдаад буудуулан амь насаа алдах бөгөөд бодит ертөнц, хийсвэр ертөнцийн заагт гацсан залуу охин дүүгээ дагасаар байдаг. Үхлийн дараах амьдрал гэж байдаг уу? Үхэгсэд хаашаа оддог вэ? Тэд дэлхий дээр оршсоор байдаг гэж мэт асуултын хариултыг та магадгүй энэ киноноос олно гэдэгт итгэлтэй байнаWhat's Eating Gilbert Grape (1993) Залуу зандан Johnny Depp, Leonardo DiCaprio нэг дэлгэцийн бүтээлд. Сэтгэл хөдөлгөсөн сайхан уран бүтээл.Salo (1975) Италийн найруулагч Pier Paolo Pazzilini - н найруулсан кино бөгөөд киногоороо дамжуулан Италийн эрх баригчдийг буруушаасан гайхалтай бүтээл нь. Уг кино нь 20-р зууны хамгийн их хэл ам татлуулсан кинонд тооцогддог бөгөөд ялгадасаа идэх, ижил хүйстнүүдийн бэлгийн ажил гэх мэт нүд хальрам хэсгүүд олон гардаг. Ямартай ч миний үзсэн киноны жагсаалтанд НЭГТ ордог бүтээл юм шүү. PS : Хоол идэж байхдаа, хоол идсэний дараа үзээд хэрэггүй гэж зөвлөж байна. Уг киног олон нийтийн телевизээр гаргахыг хориглосон олон улс байдаг гэж дуулж байсан тийм болохоор ямар кино гэдэг нь ойлгомжтой биз :)Fight Club (1999) Нойргүйдэх өвчтэй, нэгэн хэвийн амьдралтай оффисын ажилчин залуу санамсаргүй байдлаар нэгэн этгээд залуутай танилцдаг. Үүний дараа тэр хоёр галзуу солиотой олон зүйл хамт хийх бөгөөд хоорондоо дүрэмгүй зодолддог Тулааны клубыг нээх болно. Тулааны клубын эхний дүрэм : Тулааны клубын талаар хэнд ч хэлж болохгүйFreaks (1932) Уг кинонд бүхэлдээ гаж харагдах боловч эв эрүүл оюун ухаантай циркийн жүжигчдийн тухай гарах болно. Киног үзээд танд энэ дэлхий дээр эрүүл бие мах бодь гэж байдаг уу? Ухаан нь эрүүл ч гэсэн бие мах бодийн хувьд гаж хүмүүс, Бие мах бодь нь эрүүл ч гэсэн ухаан нь эрүүл бус хүмүүс оршин байгааг та ойлгох болно. Мөн танд хүнээс дутуу зүйл байгаа шиг илүү зүйл байдаг гэдэг ойлголтыг найруулагч танд өгөх гэж оролдохыг киноны хэсгүүдээс харна

СЭТГЭГДЭЛ БИЧИХ