Хүүхэд тэвэрсэн гуйлгачин бүсгүйг хөөв

Боловсролын их сургуулийн харалдаа буюу чанх өмнө нь орших нүхэн гарцын аманд бага насны хүүхдээ тэврэн гуйлга гуйж суусан гучаад насны эмэгтэйг албаны бололтой хоёр хүн өнөө өглөө хөөж байлаа. “Чи ингэж явах хүн биш. Хүүхдээрээ түрий барьж суухаас ичихгүй байна уу. Зарим хүн чамд 5000 төгрөг ч өгдөг. Хүүхдийнхээ хувцсыг солиод хорооныхоо нийгмийн ажилтан дээр оч. Залуу хүн байж залхуу гэдэг нь. Ажил хий. Үгүй бол үнэнээ хэлээд тэтгэмж авахгүй юу. Наад мөнгөө аваад харь. Чамайг энд суулгахгүй” гэж байлаа. Тэр хоёр хэн нэгэнтэй утсаар ярихдаа “Ажлаа хийж явна аа” гэх нь сонсогдлоо. Хөөгдсөн бүсгүй уйлах нь үнэн, худал эсэхийг ялгаж чадсангүй. Ямарч байсан түүнийг явуулав.

М.Онон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ