Ойрын өдрүүдэд шуургатай байна

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2016 оны 04 дүгээр сарын 11-ний 09 цагаас 21 цаг хүртэлх цаг

агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар зүүнээс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Завхан голын эх, Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Хэрлэн, Улз, Халх голын сав газраар 1-6 градус, Туул, Тэрэлж голын сав газар, Хэнтийн уулархаг нутгаар 4-9 градус, говийн бүс нутийн өмнөд хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Хур тунадас орохгүй.Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. 7-9 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 1 градус дулаан, харьцангуй чийг 33 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ