Шагийн архи таксинд шилжжээ

Сар бүрийн 01, 20-нд согтууруулах ундаагаар үйлчлэхгүй болсоор удав. Удахгүй сар болгоны 07-ны өдрийг ч тийм болгох юм гэнэ билээ. Гэхдээ ингэснээр тэр өдөр архидалтыг бүрэн тасалж чаддаггүй юм байна. “100 айл”-аас хойшоо чиглэлд явдаг автобусны зогсоол дээр халамцуу гурван залуу орой 21.00 цагийн алдад ийн ярьж байв. “Одоо дэлгүүрээс “юм” олдохгүй. Цэцэгээ гараагүй болохоор найдвартай хүн байхгүй. Такси л хамгийн найдвартай. Ганц, хоёрыг зогсооё” гэв. Ингээд гурав дахь машины жолоочоос нэг “юм” аваад явцгаав. Шагийн архи ийнхүү таксинд шилжжээ.

М.Тэлмэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ