Сүнс тархин дотор байдаг уу?

Тархины голд орших нэгэн учир битүүлэг булчирхай нь бидний энэ Ертөнц дэх физик биеийн болон сүнслэг биеийг холбосон зуучлагч хаалга байж болох юм. Боргоцой булчирхай, билгийн нүд, сүнсний суудал гэх мэтээр нэрлэгддэг энэхүү эрхтнийг 17-р зууны философич Рэнэ Дэркартэс (Rene Descartes) олж илрүүлсэн ба энэ нь бидний дотоод сэтгэлийг физик хэлбэрээр илэрхийлэх тулгуур болдог гэж үзжээ.

Дэлхий дахин дахь ариун дагшин урлаг архитектурт боргоцой булчирхайн дүрслэл илэрхийлэгдсэн байдаг. Уилкокийн "Эх сурвалжийн судлагаа" номны бүтэн бүлэг хэсэг дээр боргоцой булчирхайн тухай бичигдсэн ба түүхэнд үлдсэн зүйлээс нь ч дурьдсан байна. Үүний зарим жишээнээс энд дурьдая:

- Хожуу үеийн Ромын Эзэнт гүрэнд Дионисийн нууцлаг шүтээн болох нэгэн гарны баримлын эрхий хуруун дээр нь боргоцойны дүрс дүрслэгдсэн байна.
- Мексикийн бурханы баримал дээр гартаа боргоцой барьсан байна
- Италийн Турино дахь музейд Египтийн бурхан Осирисийн нэгэн эд зүйл дээр Кундалинигийн хоёр могой сүлжилдэн байх ба дээрээ байгаа боргоцой руу ширтэлцсэн байгаа дүрс
- Ассирын далавчтай бурхан Таммуз боргоцой барьсан байна
- Католикийн поп лам боргоцойтой нэгэн зүйлийг гарныхаа байрлалаас дээш өргөж байгаа дүрслэл
- Шагжамуни Буддагийн орой дээрх үс нь боргоцой мэт хэлбэртэй баримал
- Дэлхийн хамгийн том боргоцойны баримал Ватиканы талбай дээр бий
- Тут Хааны алтан шарилийн баганд түүний духан дээрх билгийн нүдэн тушаагаас Кундалини могой гарч ирж буй дүрслэл
- Хиндигийн бүх л эрэгтэй эмэгтэй бурхад хөмсгөн дундаа бинди буюу 3 дахь нүдийг илэрхийлсэн тэмдэгтэйгээр дүрслэгдсэн байдаг
- Мисоамерикийн бурхан Куэзакотлын хөшөө нь боргоцой булчирхай шиг хэлбэртэй ба хүзүүндээ боргоцойгоор хэлхсэн зүүлт зүүсэн байна

"Сүнсэнд нэгэн ариун дагшин эрхтэн бий, тэр зүйлээр бүх үнэн харагддаг учраас 10 мянган махан нүднээс илүү үнэ цэнийг хадгалдаг" гэж Плато хэлжээ.

Боргоцой булчирхай нь сүүлийн хэдэн арван жилийн турш эрдэмтэдийн дунд дахь томоохон маргаантай сэдэв болоод байгаа ба одоо ч хүртэл биологийн үйл ажиллагааг нь бүрэн олж нээхийг хичээцгээж байна.

Г.Анир

СЭТГЭГДЭЛ БИЧИХ