"Алтай Энх-Оргил" ХХК-ний ажилтан барилга дээрээс унаж бэртжээ

БЗД-ийн 13-р хороо "Кино үйлдвэрийн харалдаа замын урд барилга дээрээс хүн уналаа" гэсэн мэдээлэл энэ амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгахад Кино үйлдвэрийн зүүн тийшээ явдаг автобусны буудлын урд иргэн А-ийн захиалгаар баригдаж байгаа барилгын гүйцэтгэгч "Алтай Энх-Оргил" ХХК-ний ажилтан Говь-Алтай аймаг Жаргалан суманд суух 20 настай эрэгтэй Э нь ажлын талбайд явж байгаад барилгын 11 давхраас 10 давхарруу хөл алдан унаж гэмтсэн хэргийгБЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.

Мөн СБД-ийн 9-р хороо "Их тойруугийн 54 тоот барилгын пасад шатаж байна" гэсэн мэдээллийг 04-р сарын 09-нд авч шалгахад, захиалагч "ММТТХХ" ХХК-ний "Компьютер центр"- ын барилгын гүйцэтгэгч "Угалз холдинг" ХХК-ний ажилтан СХД-ийн 1-р хороонд суух 39 настай эрэгтэй Бнь гагнуур хийж байгаад гал алдаж барилгын 1 давхарын гадна дулаалга усны хамгаалалт 6м2 талбай шатсан хэргийг СБД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.

Урин дулааны цаг эхэлж, барилгын ажил эрчимжиж байгаа эдгээр өдрүүдэд компаниуд хөдөлмөр аюулгүй байдлаа хангаж ажиллахыг холбогдох байгууллагуудаас анхааруулж байна.

Г.Тамир

СЭТГЭГДЭЛ БИЧИХ