“ҮЗХ-гоор мөрийн хөтөлбөрөө эцэслэнэ”

УИХ дахь АН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар тус бүлгийн дарга Б.Гарамгайбаатар мэдээлэл хийлээ.

Өнөөдрийн хуралдаанаар намын мөрийн хөтөлбөр боловсруулах үүрэг бүхий дэд ажлын хэсгүүдийн мэдээллийг сонссон байна. Мөн 2016 оны сонгуульд дэвшүүлэх АН-ын мөрийн хөтөлбөрийг боловсруулах үүрэг бүхий 15 дэд ажлын хэсэг байгуулагдсан талаар ярилцжээ.

Энэ талаар тус бүлгийн дарга Б.Гарамгайбаатар "АН 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөө "Монгол хүн-2020" хөтөлбөрийн үргэлжлэл болгож гаргахаар шийдсэн. Тиймээс ажлын хэсгүүдийг үргэлжлүүлэн ажиллуулж энэ сарын 16-нд хуралдах намын ҮЗХ-нд мөрийн хөтөлбөрийг эцсийн байдлаар боловсруулан оруулж ирэх чиглэлийг өглөө" гэсэн юм.

Тус бүлгийн өнөөдрийн хурлаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэх байсан ч тодорхой шалтгаанаар хойшилжээ.

Г.Тамир

СЭТГЭГДЭЛ БИЧИХ