Төрийн ордны гадна майхантай жагсаал болж байна

Хэлмэгдэгсэдийн хөшөөний урд "Монголоо аваръя" хөдөлгөөнийхөн майхантай жагсаал хийж байна. Жагсаал зохион байгуулагчид “Төсвийн алдагдал нэг их наяд төгрөгт хүрсэн, ажилгүй иргэдийн тоо нэмэгдэж байгаа нь туйлын харамсалтай. Өнгөрсөн сард л гэхэд 1800 гаруй хүн орон тооны цомхтголд орсон байна. Мөн 767 иргэн байгууллага татан буугдсан. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо жилийн өмнөхөөс 6 хувиар нэмэгдэж, Засгийн газрын өр 3,6 тэрбум ам.долларт хүрч нийгэм эдийн засгийн байдал хүндэрсэн”-ийг эсэргүүцэн ийнхүү жагсч байгаа аж.

Г.Тамир

СЭТГЭГДЭЛ БИЧИХ