Баянгол зочид буудалд хөл хорио тогтоогоод байна

Цагдаагийн тусгай тасгийнхан “Баянгол” зочид буудлыг хамгаалалтандаа аваад байна. УИХ-ын гишүүн Х.Баттулгын өрөөнд тусгай болон цагдаагийн албаны хүмүүс шалгалт хийж байгаа ажээ. Тус зочид буудалд УИХ-ын гишүүн Х.Баттулгаас гадна Л.Эрдэнэчимэг, Д.Ганбат нарын гишүүд байгаа аж. Тусгайгийнхан тус обьектод нэвтэрмэгцээ бүх ажилчид, албан хаагчдыг гар утсаа унтраахыг шаардсан бөгөөд одоогоор УИХ-ын гишүүн Х.Баттулгын өрөөнд хөл хорио тогтоожээ.

Саяхан их аварга Д.Дагвадорж “Баянгол" зочид буудалдирсэн бөгөөд мөн "С1" телевизийнхэн ирснийг цагдаагийнхан зочид буудлын хойд хаалгаар дотогш нэвтрүүллээ.

Тус зочид буудалд тусгай албаны болон цагдаагийн албаны 30 гаруй албан хаагч нэвтэрч, өрөө тус бүрийг нэг бүрчлэн шалгаж байна. Шалгалт хэзээ дуусахыг хэлэх боломжгүй юм. Үйл явдлыг эргэн мэдээлэх болно.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ