"Түмэн хишигтэн ХХК, Баялагийн хувь ХХК"-ийн санхүүгийн тайлан, тооцоонд шалгалт хийжээ

Өнөөдөр үдээс хойш УИХ-ын гишүүн Х.Баттулгын оффис байрладаг Баянгол зочид буудлын өрөөг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр УИХ-ын гишүүн Х.Баттулгыг баривчлах гэж байна, мөн бүрэн эрхэд нь халдахаар завдаж буй талаар янз бүрийн мэдээлэл цацагдаж байгаа юм. Тэгвэл тийм зүйл огт болоогүй гэдгийг цагдаагийн эх сурвалжаас мэдээллээ. Яг одоо Баянгол зочид буудалд байрлах "Баялагийн хувь", "Түмэн хишигтэн" гэх хоёр компанид тусгай албаны ажилтнууд санхүүгийн тайлан, тооцоог нь шалгалт хийж байгаа аж. Дээрх нэр бүхий хоёр компани нь Сайншандын аж үйлдвэрийн цогцолбортой холбоотой байж болзошгүй учраас ийнхүү шалгажээ. Тун удахгүй нэгжлэг дуусгах юм байна. Харин хэдхэн минутын дараа Цагдаагаас мэдээлэл хийх юм байна.

Г.Ган

СЭТГЭГДЭЛ БИЧИХ