ЦЕГ:Х.Баттулгыг баривчлах тухай асуудал байхгүй

Дөнгөж сая ЦЕГ-аас мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Х.Баттулгыг сэжиглэн шалгаж байгаатай холбогдуулан Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс түүний эзэмшлийн “Түмэн хишигтэн”, “Баялгийн хувь” ХХК-дад Эрүүгийн байцаан шийтгэх шийтгэх хуулийн дагуу, прокурорын зөвшөөрөлтэйгөөр санхүүгийн шалгалт хийх шаардлага гарсан гэнэ. Тиймээс шалгалт явуулсан бөгөөд УИХ-ын гишүүн Х.Баттулгыг баривчлах тухай асуудал байхгүй гэж мэдэгдлээ. Цагдаагийн албан хаагчдыг олноор нь дайчилсан шалтгаан нь шалгалт явуулах үеэр гарч болзошгүй үймээнээс сэргийлэх үүднээс урьдчилсан арга хэмжээ авсан гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ