Хураалттай хөөсөнцөр шатаж их хэмжээний гал гаргажээ


Баянзүрх дүүргийн 25-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан барилгын нэг давхарт хураалттай байсан хөөсөнцөр өчигдөр орой шатаж, их хэмжээний утаа тортог гаргажээ. Ажил тарж байсан болохоор барилга дотор хүн байгаагүй бөгөөд харуул нь онцгой байдлын албанд дуудлага өгсөн байна. Гал унтраах албаны машинууд ирж, богино хугацаанд ирж галыг унтраасан байна.
Энэхүү барилгыг иргэн Ё.Гансүх захиалан бариулж байсан бөгөөд тэрээр "Харуул утсаар ярьж мэдэж ирлээ. Гал одоо бүрэн унтарсан. Дээшээ барилга руугаа гал алдаагүй" хэмээн хэвлэлд ярьжээ.
Галын шинжээчдийн дүгнэлт ирэх даваа гаригт гаргана.
Г.Тамир
СЭТГЭГДЭЛ БИЧИХ